Tuesday, February 8, 2011

Tuesday, February 1, 2011

Minimalistic or Luxury living ?

Нэг хүн надад тохирох интериерын санаа олсон гээд байсан. Миний вкусыг төдийлөн сайн таниагүй хирнээ ассан өнгөнд дуртай биз дээ гэж хэлэхээр нь би хариу хэлэх үг олдоогүй.
Тэс өөр сэтгэлгээтэй хүмүүс ойлголцоход хүндрэлтэй байдаг болохоор зургаар өөрийхөө дуртай зүйлийг илэрхийлж харуулахаас. 
Хэрвээ Luxury style-тай интериерыг сонговол доорх зургуудын деталиудаас оруулна. 
Жишээ нь хамбан болон үслэг материалаар бүрсэн дугуй ор, классик загвартай сандалууд, жаазан хүрээтэй толь, кристал унжуургатай гэрэл г.м  Өнгөний хувьд мэдээж миний дуртай  тоорын шаргал, алтан шаргал,цайвар ягаан, цагаан, нил ягаан өнгийг дийлэнхидээ ашиглаж, зарим хэсэгт нь хар юмуу гүн цэнхэр өнгөөр акцент өгвөл илүү сонирхолтой болно.










Бас л миний хоёрдмол зан чанар энэ дээр илэрч байгаам. Классик зүйлд хичнээн дуртай ч, 21-р зууны иргэн болсоныхоо хувьд сүүлийн үед минимализмаар хүчтэй амьсгалж байгаа. Минимализмыг тодорхойлбол энгийн,жирийн. Та зөвхөн өөрт хэрэгтэй зүйлээ л хэрэглэж эдлэн даруухан амьдарч байгаа бол тэр чинь minimalistic living.  Luxury буюу тансаглал нь зөвхөн гял цал байдлаар тодорхойлогдохоос илүү өөрийн дуртай зүйлээсээ авах сэтгэл ханамж, жижигхэн боловч таныг инээмсэглүүлж чадах тэр л зүйл гэж би өөрийхөөрөө тодорхойлно.

 Доорхи интериерт харин миний яг л хэрэгтэй, дуртай бүхэн минь энгийн байдлаар орсон байна. Зөөлөн үслэг орны хучлага, лааны суурь,номын тавиур, виноны хундага, сайн дарсны цуглуулга,жаазтай толь. Хэрвээ энэ бүхэн байх юм бол өөр тансаглал надад хэрэггүй дээ. Тод өнгө байхгүй дан цагаан өнгөөр дагнасан боловч модон шал,таримал цэцэг, лааны гэрэл г.м элемэнт нь илүү натурал болгож чадсан. Мөн сонирхолтой аксесуар болох модон шат. Үнэхээр сэтгэлд нийцэж байна.










Энд оруулсан хэдэн нэмэлт зургуудаас хана, таазны гэрлэн болон дүрсэн шийдлүүд нь сонирхолтой санагдлаа. Яахав зарим ассан өнгөний тунг нь тааруулбал байж болох л юм. Мэдээж дизайнер хүн бусдын хараагүйг харж, өргөнөөр сэтгэх онцгой авьяас чадвартай байдаг тул миний мэдрэмж, миний сонирхолыг үл хүндлэх нь аргагүй л биз.