![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiZag9EBn-rdRHp4DuCRR0xLLInPQ_MMC_xwhSo898m868w1eItovVviNC4piym03H0Fr3ZZqgLtRVPUAUZBP8g8U2CvK45yg2IT6wYBwO3nMKC4ewHpQYW6MxlGTXbL-1R1SOI1X-nyiE/s200/images.jpg)
Энэ бол миний амьдралын жирийн нэг залхуу өдрийн хийдэг зүйлсийн хэсэг нь... Гэтэл яг одоо my lifestyle is completely changed all of a sudden. m(._.)m
Ховд аймгийн Хөшөөтийн уурхай-д ажиллаж, 2 сарын хугацаагаар гэрт амьдрах болсон би бараг л усанд орохоос айж байгаа шалтгаан маань shower is too far from ma ger... за яахуу алхаж очоод усанд сайхан орлоо гэж бодоход гарч ирээд явах замдаа хөлдөнө. Учир нь далайн түвшинээс дээш 2000м өндөр уулсын дунд байрлах энэ газарт - 48 хэмийн хүйтэнтэй өдөр болгон цасаар шуурдаг гэдгийг би гэдэг хүн 2хон хоногийн дотор өөрийн брэнд менежэр ( Ханбүргэдэй Их Дэлгүүрт) албан тушаалаа орхих шийдвэрийг гаргаж байхдаа огтхон ч гадарлаагүй байж л дээ.
Гэхдээ усанд орохгүй байх нь (at most 3days ) миний хувьд хамгийн тааламжтай бус мэдрэмж учраас энэ бүх complain-г бичиж өөрийгөө тайвшруулж сууна.
Энд ирээд яг л дайнд оролцож байгаагаар өөрийгөө төсөөлж, өдөр болгон rushed up байдал дунд дасан зохицох гэж хичээжийн. Өөртөө өгч байгаа дүгнэлт бол " Яахуу дээ Оюун бол иймэрхүү эрсдэлтэй шийдвэрийг гаргасан хангалттай зоригтой боловч бас хангалттай тэнэг юм. Хэр удаан тэсэхийг чинь харж л байя". Сэтгэлээр унаж, уйлаад л гэр лүүгээ буцчихгүй юмсан гэж энэ бүх гамшиг дунд өөртөө хэлнэ.
Ажлын эхний 3н өдөрт л ажиглагдаж байгаа харилцаанд тулгарах гол хүндрэл нь соёлын ялгаа. Монголчууд хоорондоо хот хөдөөгөөрөө ялгарна. Яагаад тэгдийм гэсэн чинь Ховдын хүмүүс их заргач, хэрүүлч, нутгархаг хотын хүмүүст тийм ч дуртай биш юм гэнэ үү. Харин энд ажиллахаар ирсэн зарим хотын залуус нь хаана ирсэнээ мартсан юм шиг л ааш авир гаргаж би цагаан хоолтон, надад идэх хоол алга гээд өлсөж үхэнгээ алдах юм. Тэрэнтэй зэрэгцэж Expat-ууд нь Монголчуудыг чадлаараа л дээрэлхэж байх нь тэр. Яасан гэхээр - 50 хэмд хүрэх нь дөхсөн энэ шөнүүдэд гэрт амьдардаг охидууд нь уйлаад унтаж чадахгүй байхад энэ хэдэн гадаадууд нь амиа бодоод л люкс өрөөнүүддээ ганц ганцаараа унтана. Тэдний нэг болж би ч бас ганцаараа тэр өрөөнд хэд хонохдоо санаа зовоод бараг л саналаараа гэр лүү орсон доо.
Хайртыгаа санаж байгаа сэтгэлээ юутай ч зүйрлэж хэлж чадахгүй нь. Гэхдээ тэр минь намайгаа урамшуулж сэтгэлийн дэм өгөж байгаа учраас би юуг ч даван туулж чадах юм шиг санагджийн. Зүүдэндээ л түүнтэйгээ уулзах боломж олдох юм .