Friday, November 26, 2010

Details which is so inspiring

Миний хэзээ ч бөхдөггүй бас залхаж байгаагүй хүсэл сонирхол бол яах аргагүй хувцас,загвар ^_^  In other words, "I've got a passion for fashion". 
Би дизайнер, имидж мэйкэр аль нь ч биш. Гэлээ ч үргэлж энэ салбар луу хошуугаа дүрж суух минь надад кайфтай.Хэхэ. Миний өөрийн стиль имидж гэвэл үү? Тийм ч сонирхолтой биш. Өдөр тутам өмсөхөд  биед эвтэйхэн, хөнгөн, материал, оёдол сайтай хувцас л өмсдөг. Гэхдээ миний хувцаснууд уйтгартай биш. Тод өнгө, хөгжилтэй хээ зөндөө. Дээр нь янз бүрийн аксесуаруудад дуртай.
Үүнтэйгээ холбогдуулж өөрийн дуртай Япон сайтаас авсан хэдэн аксесуаруудыг өнөөдөр блогтоо оруулахаар шийдлээ. Үнэхээр сонирхолтой, мөнгөнөөс илүү ухаан зарцуулсан байгааз???


1.Дооз нь яг таарсан бага зэрэг grunge rock стилийн " Гавтай гинж".  Сүүлийн үеийн моодыг хөлнөөсөө толгойгоо хүртэл өмссөн,нэг хэвэнд цутгасан юм шиг байснаас өөрийнхөөрөө байх хамаагүй илүү сонирхолтой.
2. Өд юмуу сөд . Энэ шивээсний өнгө болон мессеж нь надад маш их таалагдаж байнаа.Нэг тийм хөнгөн, зөөлөн эмэгтэйлэг шинж агуулагдсан ч юм шиг.
3. Жинсэн шоорт. Өө би жинсэн шоортоо зун өвөлгүй л өмсдийн. Юун дээр ч зохицдог давуу талтай ^_^
4.Далавч болон алтан өнгө. HOW FAIRY @.@ ккк. Нээх хөөрхөн байгааз? Ийм гутал өмсчүүл тээд алхаа бүр нь нислэг ...Нислээ.. Буулаа.. хахаха. Солиороол бку юу :-P Гоё байх даа

5. Энэ цүнх юу шиг харагдаж байна? Надад бол өт ч юмуу хүний биеийн эрхтэн.Шулуун гэдэс~~
Нээх зэвүүн... Би өөрөө ийм цүнх оёж баринаа. Хахаха. Онцгой сонин мэдрэмж төрүүлээд байгаа бку юу. Пий, эднуус түрүүлээд сэтгэчихийн....Яахуу харж баясахаас., өөрийн гэсэн санаа орж иртэл нтр ;-)

 
6. Пянзан цүнх. Миний хувьд классик зүйлд зүрх сэтгэлээ өгсөн.Хичнээн сайхан билээ дээ. Хэзээ ч уйдамгүй. Тэгүүл энэ эмэгтэй классик стилийг орчин үетэй, бүр өөрийнхөө имиджэнд дэндүү ухаалаг хослуулсан байхым.

No comments:

Post a Comment